Нүүр хуудас Гадаад мэдээ Адель гэр бүлийн амьдралдаа цэг тавьж, шинэхэн дурлалд хөтлөгдөв үү

Адель гэр бүлийн амьдралдаа цэг тавьж, шинэхэн дурлалд хөтлөгдөв үү

109
0
adele
Адель өөр хүнтэй байхын тулд нөхрөөсөө татгалзсан уу

“Оскар”, “Грэмми”-гийн шагналт, Британийн нэрт дуучин Адель энэ амралтын өдөр нөхрөөсөө салж буйгаа зарласан билээ. “Адель, Ангело хүүгээ асран хамгаалж, өсгөхөөр болсон гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

31 настай Адель, өөрөөсөө 15 насаар ах, үл хөдлөх компанийн захирал Саймон Конецкитэй хоёр жилийн өмнө нууцаар гэрлэсэн билээ. Тэд гэрлэхээсээ өмнө таван жил хамтран амьдарсан юм. Тэгвэл гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгөөд буй Адель шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “THE SUN” сэтгүүлд ярьсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Адель энэ удаад Америк залуутай болзож байгаа. Тэр сүүлийн хэдэн сар нөхөртэйгөө таарамж муутай, ихэвчлэн ам мурийдаг байсан. Харин энэ удаа тэрбээр жинхэнэ хайрттайгаа учрахыг тэсэн ядан хүлээж байгаа. Тун удахгүй түүний зүрх хайраар дүүрэх байх” гэж ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here