Нүүр хуудас Гадаад мэдээ Амиа хорлохыг хүссэн хүмүүсийн сүүлчийн хүслийг гүйцээж өгдөг гэжээ

Амиа хорлохыг хүссэн хүмүүсийн сүүлчийн хүслийг гүйцээж өгдөг гэжээ

145
0

Өчигдөр Токио хотын захын жижиг дүүргийн орон сууцнаас мөчлүүлж амиа алдсан есөн хүний цогцосыг цагдаа нар илрүүлжээ. Япончуудыг цочроосон энэ хэргийн сэжигтнээр 27 настай Такахиро Ширайши гэх залууг баривчилсан талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Хамгийн сүүлд сураггүй болсон эмэгтэйн ах цагдаагийн байгууллагад дүүгийнхээ талаархи мэдээллийг өгснөөр цагдаа нар эмэгтэйг эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Сэжигтэн Такахирогийн гэрээс 8 эмэгтэй, 1 эрэгтэй хүний мөчилсөн цогцос олдсон бөгөөд сураггүй болсон эмэгтэйн цогцос энэ дунд байгаа хэмээн мэдэгдсэн байна. Такахиро гэгч этгээд нь цахим орчинд амиа хорлохыг хүсч байгаа талаараа бичсэн хүмүүстэй холбоо тогтоодог байжээ. Тэрбээр амиа хорлохыг хүссэн хүмүүсийн сүүлчийн хүслийг гүйцээж өгдөг хэмээн мэдүүлсэн аж. Гэмт этгээд хөнөөсөн хүмүүсийнхээ цогцсыг хөргүүрт хадгалж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here