Нүүр хуудас Спорт Банкуудын дундах шатрын тэмцээнд Голомт банк 3 жил дараалан түрүүллээ.

Банкуудын дундах шатрын тэмцээнд Голомт банк 3 жил дараалан түрүүллээ.

364
0

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон арилжааны банкуудын ажилтан албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Зууны шатар” шатрын клуб дээр амжилттай болж өндөрлөлөө.

12 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнийг өмнөх жилийн цомын эзэд болох Голомт банк зохион байгуулсан бөгөөд нийт 12 баг тойргоор оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Голомт банкны 1-р баг тэмцээнийг тэргүүлж, цомын эзэд болсон бол II байранд Капитрон банк, III байранд Хас банк, IV байранд Хаан банкны баг тамирчид тус тус шалгарлаа. Голомт банкны хувьд 3 жил дараалан түрүүлсэн амжилтаар шилжин явах цомоо үүрд хадгалан үлдэх боломжтой болсон юм.

 

Мөн түүнчлэн удирдлагуудын дунд зохион байгуулагдсан “Түргэн тоглолтын аварга шалгаруулах” тэмцээнээс Капитрон банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Үүрцайхбаатар хошой Алтан медалийг хүртэж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгалаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here