Аз жаргалаар дүүрэн нэгэн өнөр бүлийн талаархи мэдээллээс хүргэе.
Тодруулбал Их Британи улсын хамгийн завгүй ээж Таниа Сулливантай танилцана уу. Дөчин гурван настай энэ бүсгүй долоон сартайгаас эхлээд 24 настай 13 хүүхэдтэй өнөр бүлийн гэрийн эзэгтэй ажээ. Та гайхаж байна уу.
Хосууд бүх хүүхэддээ гэрийн сургуулиар боловсрол олгосон бөгөөд засгийн газраас олон хүүхэдтэй гэр бүлд олгодог халамжийн мөнгийг хүлээж авахаас татгалздаг байна.
Учир нь Таниа нөхөр Майкийнхаа хамтаар нарийн боовны газар ажиллуулдаг.
Тэдний хүүхдүүд нь чөлөөт цагаараа эцэг эхийнхээ ажилд тусалдаг байна.
Хос залуус анх гэр бүл болохдоо зургаан хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан бол тун саяхан 13 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэдний ууган хүүхэд нь 24 настай Бен юм.