Нүүр хуудас Нийгэм МУГЖ Чүлтэмийн Алтан-Өлзий бурханы оронд заларлаа

МУГЖ Чүлтэмийн Алтан-Өлзий бурханы оронд заларлаа

295
0

“Өнөр бүл” киноныхоо Гажиг Гармаа нэрээр олноо танигдсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий бурхны оронд заларлаа.

Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчин, МУГЖ  Чүлтэмийн Алтан-Өлзий 1950 онд төрсөн Завхан аймаг Түдэвтэй сум Баянцагаан баг Улаан үзүүр гэдэг газар төржээ. 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Тэрээр үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин бөгөөд түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино хэмээн түүний ур чадварыг судлаачид үнэлдэг билээ. Тэрээр 2002 онд МУГЖ цол хүртсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here