Нүүр хуудас Гадаад мэдээ Антарктидын Ларсен С давхаргаас салсан мөсөн уул Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байна.

Антарктидын Ларсен С давхаргаас салсан мөсөн уул Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байна.

232
0

Антарктидээс Лондонгийн газар нутгийг дөрөв дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй дэлхийн хамгийн том мөсөн уул тасарсныг хиймэл дагуулын зургууд баталж буй талаар “The Independent” мэдээлжээ. Ларсен С давхаргаас тасарсан тус мөсөн уул нь 5800 метр квадрат талбай эзэлж буй бөгөөд нэг их наяд тонн жинтэй юм байна.

НАСА-гийн хиймэл дагуулаас авсан өндөр нарийвчлалтай зургууд нь хэдэн жилийн өмнөөс үүссэн хагарал ийнхүү тасарсаныг баталж буй аж. “Project Midas” цахим хуудаст Антарктид судлаач эрдэмтэд “Нэг их наяд тонн жинтэй мөсөн уул нь Антарктидын Ларсен С давхаргаас салсан хамгийн том мөсөн уулын нэг юм” гэж бичсэн байна.

Энэхүү мөсөн уул нь Ларсен С давхаргаас долдугаар сарын 10-ны даваа гаригаас 12-ны лхагва гаригийн хооронд 5800 км2 талбайг хамран бүрмөсөн тасарчээ. Тасарсан мөсөн уулын эзэлхүүн их нууруудын нэг Эри нуурынхаас хоёр дахин том аж. Эрдэмтэд хэлэхдээ “Мөсөн уул Ларсен С давхаргын 12 хувийг эзэлсэн асар том хэмжээтэй тул Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байна” гэнээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here