Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 13 Пүрэв гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 13 Пүрэв гараг Дорнын зурхайд

152
0

Зуны дунд улаан морь сарын зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр

-Аргын тооллын: 2017.7.13, Пүрэв гараг

-Наран ургах шингэх: 05.06-20.48

-Барилдлага: Үл тохирох

-Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Өнөөдөр  бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай .Үс шинээр авахуулах буюу  засуулбал  Сайн нөхөртэй нөхөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here