Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-тай харилцаагаа сайжруулах алхмуудыг Орос хийхийг Америкчууд хүсэж байна.

АНУ-тай харилцаагаа сайжруулах алхмуудыг Орос хийхийг Америкчууд хүсэж байна.

178
0

ОХУ, Умард Солонгос болон Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп  гарын үсэг зуржээ.
Тэрбээр Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсныхаа дараа “Гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халдсан “ноцтой өөтэй” байгаа хэдий ч энэ хуулийн төсөлд би гарын үсэг зурлаа. Энэ хориг арга хэмжээ нь АНУ-тай харилцаагаа сайжруулах алхмуудыг Орос хийхийг Америкийн ард түмэн хүсэж буйгийн илэрхийлэл юм” гэжээ.
Хориг арга хэмжээг Конгрессын зөвшөөрөлгүйгээр цуцалж болохгүй гэсэн заалтыг тэрбээр “гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халдсан ноцтой өө” гэж үзэж байгаа бололтой.
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан шуугиантай холбоотойгоор АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь энэ юм.
Харин Умард Солонгос болон Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний тухайд Д.Трамп хэлэхдээ “Энэ хориг арга хэмжээ нь “Америкийн ард түмэн аюултай бөгөөд тогтворгүй ааш авирыг тэвчихгүй” болохыг эдгээр улс оронд сануулж буйн дохио” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Эдгээр улс орны “хорон үйл ажиллагаа”-г шалгаж, хяналт тавихын тулд манай улс түншүүд, холбоотнуудтайгаа илүү нягт хамтран ажиллах болно” гэсэн байна.
ОХУ-тай хамтран терроризмтой тэмцэж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй буйгаа Д.Трамп урьд нь нэг бус удаа илэрхийлж байсан билээ. Гэхдээ энэ хориг арга хэмжээний хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь Вашингтон болон Москва хоорондын харилцаанд ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here