Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” 180 мянган ажилтнаа хална

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” 180 мянган ажилтнаа хална

80
0
General Motor
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” 180 мянган ажилтнаа хална

Дэлхийн томоохон АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” компани зах зээлийн өөрчлөгдөх нөхцөлд дасан зохицохын тулд дотоод бүтэцдээ шинэчлэлт хийж ажиллах хүчнийхээ тоог 15 хувиар цөөлнө гэж мэдэгдэв.

Ингэснээр 2020 он гэхэд зургаан тэрбум ам.доллар хэмнэх юм байна. Энэ төлөвлөгөөний дагуу дэлхийгээр тархсан автомашин үйлдвэрлэгч компанийн салбарт ажилладаг 180 мянган ажилтнаа халах ажээ.

Тухайлбал, ирэх жил АНУ-ын хоёр, Канадад байдаг нэг салбараа хаах юм. Үүнээс гадна “Женерал Моторс” компани дараагийн үеийн цахилгаан машин бүтээхийн тулд ирээдүйн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор АНУ болон өөр бусад оронд байдаг үйлдвэрийнхээ ажиллагааг зогсоохоор төлөвлөжээ.

Энэ талаар компанийн захирал Мэри Барра,

“Бидний хэрэгжүүлж байгаа энэ ажиллагааны үр дүнд энэ өөрчлөлтийг үргэлжлүүлснээр компани ашигтай, хурдан байхаас гадна ирээдүйн хөрөнгө оруулалтад биднийг уян хатан байх боломжтой болно” гэв. Түүнчлэн “Зах зээлийн өөрчлөгдөж байгаа нөхцөлд бид урьчилан таамаглах шаардлагатайг зөвшөөрч байна. Мөн хэрэглэгчдийн хүсэлтээр компанийг удаан хугацаанд амжилтад хүргэх байр суурийг бий болгохыг хүсч байна” гэж ярьжээ. Харин компанийн зүгээс одоогийн машины сонголтыг оновчтой болгох зорилгоор дараагийн 10 жилийн эхээр машины таван загварыг бий болгоно. Ингэснээр “Женерал Моторс”-ын дэлхийн борлуулалтын хэмжээг 75 гаруй хувиар өснө гэж найдаж байна гэж мэдэгдсэн байна. Мөн ачааны машин зэрэг компанид ашигтай машины үйлдвэрлэлд анхаарлаа хандуулна гэв.

Тухайлбал, захирал Мэри Барра хөрөнгө оруулагчдад Шевролет Круз загварын зарим машиныг Хойд Америкт ашиглах боломжгүй болно гэж ярьжээ. Үүнээс гадна энэ төлөвлөгөөний улмаас “Женерал Моторс”-т учруулах үр дагавар бол энэ жилийн III улирлын сүүлч, ирэх жилийн эхээр компанийн санхүүгийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөө ажээ.

“Женерал Моторс”-ын нэмэлт зардал 3-3.8 тэрбум ам.доллар болох юм. Харин Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Женерал Моторс” компанийн зүгээс Канад дахь 3000 гаруй ажилтантай салбараа хаах болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here