Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын Калифорни мужид онц байдал зарлаж,иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

АНУ-ын Калифорни мужид онц байдал зарлаж,иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

131
0

АНУ-ын Калифорни муж улсад гарсан ойн түймэр маш их хохирол учруулж байна гэж тус мужийн засаг захиргаа мэдээлж байна. St. Joseph Health  эмнэлгийн эмч,ажилтнууд түймэрт өртөж шархадсан хүмүүсээс 12 хүний биеийн байдал тааруухан байгааг дуулгалаа. Түймрийн улмаас 10 хүн амиа алдсан харамсалтай мэдээг мөн уламжлав. Калифорни  мужид ойн түймэр гарах нь элбэг. Энэ удаагийн галын аюул 1500 орчим байшин барилгыг үнсэн товрог болгосон байна. Галаас зугтсан Напа, Сонама, Юба хошууны 20 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин дайжихаас аргагүйд хүрчээ. Цагийн байдал хүндэрч,байдал дордож байгаа тул Калифорнийн захирагч өчигдөр онц байдал зарлаж,иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Гал түймэр юунаас болж гарсныг одоохондоо тогтоох боломжгүй байгаа аж. Одоо Калифорнид цаг агаарын хэт халалт болж байгаа тул түймэр газар авахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарал тавьж байна гэж галынхан онцлов. Салхи хүчтэй шуурч байгаа нь галыг улам хөөрөгдөх аюултай байна гэж гал сөнөөгчид  мэдэгджээ.

Өнгөрсөн сард ч бас тус мужийн Лос-Анжелес хот орчимд  түүхэн дэх хамгийн том түймэр дэгдэж, асар их  хэмжээний хохирол учруулсныг албаны хүмүүс дурджээ. Энэ удаагийн түймрийн утаанд хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа бөгөөд одоогоор 100 гаруй хүний хордлогыг тайлах эмчилгээ хийж байна. Ор сураггүй алга болсон байж болзошгүй гэх 100 гаруй хүнийг эрэн сурвалжилж байгааг Калифорни мужийн захиргаа мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here