Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын Калифорни мужид шинэ хууль хэрэгжсэнээр 111 хорт хавдартай хүн нас...

АНУ-ын Калифорни мужид шинэ хууль хэрэгжсэнээр 111 хорт хавдартай хүн нас баржээ.

156
0

Калифорни мужийн эрүүгийн шинэ хууль батлагдсаны дагуу 111 хүн нас барсан  талаар Калифорни мужийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс мэдээлжээ. Уг хуулийг өнгөрсөн оны зургадугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хуульд 18 болон түүнээс дээш насны Калифорни хотын оршин суугчид эмчид мэдэгдэн эмчилгээгээ зогсоож, нас барах өдрийнхөө цагийн хуваарийг тогтооно гэжээ.

Ийнхүү хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 258 иргэнээс тайлан ирсэн аж. Үүнээс 191 хүнд үхлийн эмийг зааж өгөн, 111 өвчтөн”ЕОLA”-ийн тусламжтайгаар үхлийн эмийг хэрэглэж нас баржээ. “CNN” агентлагийн мэдээлж буйгаар,” Энэхүү тайланд хамрагдсан хугацаанд эдгээр хүмүүсийн 21 нь өвчний улмаас амиа алдсан, 59 хүний үр дүн тодорхойгүй байна” гэв.

Тус нас барсан 111 хүн хорт хавдартай хүмүүс байжээ. Тэдний дундаж наслалт 73 ба ихэнх цагаан арьст өвчтөнүүд 89,5 хувь, өвчин намдаагч хэрэглэсэн 83,8, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүн 96,4 хувийг эзэлж байсан аж. Мансууруулах бодисын хэрэглээний улмаас тусламж авалгүйгээр  60 гаруй эмэгтэй, 51 эрэгтэй  нас баржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here