Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Дэвид Торренс цэл залуу 31 насандаа хорвоог орхилоо..

АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Дэвид Торренс цэл залуу 31 насандаа хорвоог орхилоо..

145
0

АНУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн Дэвид Торренс өчигдөр буюу 2017 оны 8 сарын 29-нд учир битүүлгээр нас барсан байна. Талийгаачийн цогцсыг АНУ-ын Аризона мужийн Скоттсдэйл хотод байрлах өөрийнх нь эзэмшлийн байшингийн усан сангаас олсон байна. Хэргийн талаарх дуудлага орон нутгийн цагаар өглөөний 07:30 цагт ирсэн гэнэ. Түргэн тусламжийнхан болон цагдаагийн ажилнуудын мэдээлж байгаагаар хэргийн газраас ямар нэг сэжиг төрүүлсэн зүйл олдоогүй байна. Гэхдээ Аризона мужийн холбогдох байгууллагаас шалгалт хийж байгаа аж. Цэл залуу 31 насандаа хорвоог орхисон Дэвид Торрэнс хөнгөн атлетикийн дундын зайн гүйлтийн төрлөөр өндөр амжилт гаргасан бөгөөд АНУ-ын багийн нэрийн өмнөөс ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн байдаг. Мөн Пан Америкийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Харин тэрээр 2016 оны Риогийн Олимпод Перу улсын нэрийн өмнөөс оролцож 15-р байрыг эзэлсэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here