Нүүр хуудас Гадаад мэдээ А.Гитлерийн утасны дэвтэр 44.5 мянган ам.долларын үнэ хүрчээ.

А.Гитлерийн утасны дэвтэр 44.5 мянган ам.долларын үнэ хүрчээ.

481
0

Их Британийн “Henry Aldridge and Son” дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн утасны дэвтэр 44.5 мянган ам.долларын үнэ хүрсэн талаар KP.ru цахим хуудаст мэдээлжээ. Тус утасны дэвтэрт III Рейхийн Генрих Гиммлер, Йозеф Геббельс, Рудольф Гесс зэрэг нөлөө бүхий 200 хүний утасны дугаар, гэрийн хаяг байдаг аж.

Энэхүү баримтыг анх 15 мянгаар үнэлж дуудсан ч явцын дунд өссөөр ийм хэмжээнд хүрчээ. Арьсан гадартай тус дэвтрийг одоогоос 72 жилийн тэртээ III Рейхийн бичиг хэргийн өрөөн дэх ширээний нүднээс Британийн мөрдөгч, ахмад Жон Хож олсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here