Нүүр хуудас Гадаад мэдээ БАГДАД ХОТОД БӨМБӨГ СУУРИЛУУЛСАН МАШИН ДЭЛБЭЛЖЭЭ.

БАГДАД ХОТОД БӨМБӨГ СУУРИЛУУЛСАН МАШИН ДЭЛБЭЛЖЭЭ.

148
0

Иракийн нийслэл Багдад хотноо дахин террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.Энэ  халдлагын улмаас 27 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртсэн байна Террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэргийг хотын төвд дэлбэлжээ. Исламын шашинтнуудын хувьд чухалд тооцогддог “Ариун Рамадан сар” эхэлж  мөргөлчид нэг дор олнооро  цугларч байгаатай  холбогдуулан Багдад хотын удирдлагууд  зарим бүс нутагт хөл хорио тогтоожээ. Уг халдлагаас нэг өдрийн өмнө мөн террористууд Багдад хотноо халдлага үйлдэж, 22 хүнийг хөнөөсөн билээ. Цуврал халдлагын хариулцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн байна. “Ариун Рамадан сар”-д сүсэгтэн олон өглөөний цайгаа уун гэрээсээ гарч мацаг барьдаг. Эдгээр хоногуудад Коран судрыг хүний гарт өгч байсан гэх түүхээс үндэслэн бурханд мөргөж, идэх уухаа цээрлэн, согтууруулах ундаа, бэлгийн харилцаанаас татгалдаг. Бурхны мөргөл залбирлаар оюунаа хооллож байна гэж үзэн нар мандахад Сухур нэртэй мөргөлийн зоог барьж, наран жаргатал балга ус ч амандаа хүргэдэггүй аж. Уг заншлыг Ураза гэж нэрлэдэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here