Нүүр хуудас Гадаад мэдээ Бид ямар ч үед бөмбөг хийж чадах шатандаа ороод байна.

Бид ямар ч үед бөмбөг хийж чадах шатандаа ороод байна.

122
0

өмнөд солонгос зурган илэрцүүд

Ёнхап агентлагын мэдээлснээр Өмнөд Солонгос БНАСАУ-ын цахилгааны сүлжээний үйл ажиллагааг зогсоох боломж олгох бал чулуун бөмбөг хийх технологитой гэнэ.

“Батлан хамгаалахын судалгааны агентлаг ийм бөмбөг хийх бүрэн боломжтой болсон. Одоо бид ямар ч үед бөмбөг хийж чадах шатандаа ороод байна” гэж нэгэн цэргийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Сөүлийн эрх баригчид уг бөмбөгийг Умард Солонгосын эсрэг сэрэмжлүүлэх цохилт өгч болох хэрэгсэл хэмээн үзэж байгаа аж.

Бал чулуун бөмбөг дэлбэрэхэд үйлдэл нь бал чулуун утас болон цацагдах юм. Энэ нь цахилгаан дамжуулах шугамд тусахдаа холбоос үүсгэж, цахилгааны хангамжийг жагсаалаас гаргадаг байна.

Уг бөмбөгийг анх Персийн булангийн дайны үед (1990-1991 он) хэрэглэж, 1999 онд НАТО-гийн хүчин Югославт бас ашигласан байна. Энэ бөмбөг нь амьд зүйлийг устгах зориулалттай зэвсэг биш аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here