Нүүр хуудас Гадаад мэдээ БИЧЛЭГ: Австралийн зохиолч Монголчуудаас уучлалт гуйжээ

БИЧЛЭГ: Австралийн зохиолч Монголчуудаас уучлалт гуйжээ

99
0

Өөрийн бичсэн шинэ номондоо дауны синдромыг “монголизм” хэмээн тодорхойлсон Австралийн зохиолч эмэгтэй Либби Уивер уучлалт гуйж, 20 мянган номоо зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.

Дауны синдром нь 21 дэх хромсом хос биш гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм.

Дауны синдромыг анх оношилсон эрдэмтэн тийм синдромтой хүнийг монголжуу төрхтэй гэснээр “монголизм”, “монголойд” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд хожим 1960-аад онд анагаах ухаанд уг нэршлийг хэрэглэхээ больжээ.

Энэ нэршлийг монгол хүмүүсийг доромжилсон утга агуулгатай гэж Монголчууд эсэргүүцлээ илэрхийлснээр 1965 онд ДЭМБ дауны синдромыг “монголизм” гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж байжээ.

https://youtu.be/a1SNTmFGXG8

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here