Нүүр хуудас Эрүүл мэнд ЗӨВЛӨГӨӨ: Ядарсан үедээ амрах гэж бүү яар!

ЗӨВЛӨГӨӨ: Ядарсан үедээ амрах гэж бүү яар!

278
0

Идсэний дараа шүдээ угаах

Бидний ихэнх маань хоол идсэний дараа шүдээ угаавал сайн гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ идсэнийхээ дараа шууд шүдээ угаавал муу гэнэ. Ялангуяа хүчиллэг жимс, хийжүүлсэн ундаа, улаан лооль идсэн үед муу юм. Эдгээр хүнс шүдний пааланг хэврэг болгодог тул угаахад шүд гэмтэх аюултай. Тиймээс 30-60 минут хүлээсний дараа шүдээ угаах хэрэгтэй.

Ядарсан үедээ энергийн ундаа уух

Ядарч сульдсан үедээ бид голдуу хүч тэнхээгээ сэлбэхээр энергийн ундааг сонгон хэрэглэдэг. Гэвч энэ төрлийн ундаа нь кофеноос тав дахин их кофейн агуулдаг байна. Уусны дараа сэргээд байгаа юм шиг санагддаг ч мэдрэлийн ядаргаа, уур уцаартай болох, зүрхний хэмнэлийг хурдасгах зэрэгт нөлөөлдөг. Энергийн ундаа нь 50гр (13 халбага) хэмжээний элсэн чихрийг цусанд шахаж, төв мэдрэлийн системд үйлчилгээ үзүүлж сэргэлт авдаг. Гэхдээ нэг их удалгүй бие улам ядарсан байдаг нь тогтоогджээ.

Цатгалдсан үедээ яах вэ?

Бид хэт их идэж, гэдэс цатгалдсан үедээ ус ч ууж чадахгүй, ихэнхдээ л муухай царайлан суудаг. Гэвч бие эвгүйрхсэн энэхүү байдлыг даван туулахын тулд ус уух нь үр дүнтэй. Ходоод гэдэс идсэн хоолыг шингээхийн тулд ус ихээр хэрэгтэй байдаг тул сайн ус уух хэрэгтэй.

Халуунд хүйтэн уух зүйлс бодогдож байна уу?

Халууцсан үед сайхан мөстэй, хүйтэн ундаа уух шиг сайхан юм байхгүй. Гэвч үнэн хэрэгтээ халуун юм уух нь илүү сэрүүцүүлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Халуун юм уух нь бие доторх температурыг буулгадаг учраас сэрүүцэж эхэлдэг байна. Энэ аргыг энэтхэгүүд өргөнөөр ашигладаг.

Нойрноос сэргээгч Кофе

Уншигч та ч гэсэн дээрх гарчигтай санал нэг байна уу? Нойроо хүргэхгүй гэж ихэвчлэн кофег сонгодог шүү дээ. Тэгвэл япончуудын хийсэн судалгаагаар нэг юм уу, хоёр аяга кофе уухад үүнд агуулагддаг кофейн тархины аденозин буюу сэргэг байлгадаг молекулыг чөлөөлж дуг хийхэд тусалдаг байна. Харин хэтрүүлбэл нойр хүрэхээ больдог гэнэ.

Ядарсан үедээ амрах гэж бүү яар

АНУ-ын Шинжлэх Ухаан, Эрүүл Мэндийн Байгууллага гүйх, жимд явах, дасгал хийх нь хүнийг илүү эрч хүчтэй болгодог гэж судалгаагаар тогтоожээ. Хэрэв та ядраад байвал дасгал хийх хэрэгтэй.

Бактерийн эсрэг саванг дэлхий нийт хориглож эхэллээ

Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар “бактерийн эсрэг” гэж сурталчилдаг савангууд нь жирийн савангуудаас илүү их бактертай болгох эрсдэлтэй байдгийг тогтоожээ. Ийм савангууд нь биед хэрэгтэй бактеруудыг арилгадаг учир эрсдэл улам өндөрсдөг байна. Тиймээс энэ төрлийн саванг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here