Их Британийн ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай гэрлэхээ албан ёсоор мэдэгдлээ. 2011 онд ханхүү Уильяам ба түүний гэргий Кейт Миддлтон нарын хурим багагүй шуугиан дэгдээгээд байсны адил ханхүү Харригийн хурим ч Их Британийн хааны гэр бүлийн чухал үйл явдал болох юм.
Хосууд 2018 оны хавар хуримын ёслолоо хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүний дараа Лондонд амьдрах аж.
АНУ-ын жүжигчин Меган Маркл язгууртан гаралтай биш төдийгүй Америк үндэстэн тул хаан угсаанд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж олон нийт үзэж байсан. Гэсэн ч хатан хаан II Элизавета тэдний гэрлэлтийг адислахаа мэдэгдсэн нь орчин цагийн “үнсгэлжингийн түүх” гэгдээд байна.
Ханхүү Харри Диана гүнжийн бөгжийг сүй тавих үеэрээ бэлэглэжээ.
Жүжигчин Меган Маркл 2011 онд кино продюсер Тревор Энелсонтой гэрлэж байсан ч хоёр жилийн дараа салсан түүхтэй.
Related image
Тэрээр ханхүү Харритай гэрлэснээр 1937 оноос хойших Их Британийн хаан угсааны анхны Америк иргэн болох юм.
https://www.facebook.com/HarpersBazaar/videos/10155449543062562/