Нүүр хуудас Гадаад мэдээ БНАСАУ-ын харвасан пуужин Японы эргээс 1180 км-ын зайд гурван хэсэгт хуваагджээ.

БНАСАУ-ын харвасан пуужин Японы эргээс 1180 км-ын зайд гурван хэсэгт хуваагджээ.

133
0

2017 оны 8 сарын 29-ны үүрээр буюу 06.00 цагт  БНАСАУ  Японы хойд нутаг болох Хоккайдо арал дээгүүр пүүжин харваж, тус улс зэвсгийн шинэ түвшинд хүрснээ батлан харууллаа.

Өмнөд Солонгосын талаас пуужин нийт 2700 км зам туулж, дээд өндөр нь 550 км хүрсэн гэж мэдэгдсэн байна. Харин Японы талаас мэдээлснээр J-Alert хамгаалалтын систем идэвхжиж, орон нутгийн иргэдийг хоргодох байранд орохыг сануулж эхэлсэн байна. Гэхдээ Японы өөрийгөө хамгаалах систем энэ үеэр ажиллаж пуужинг харваж унагаагүй бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байгаа аж. NHK агентлагийн мэдээлснээр пуужинг Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын ойролцоох талбайгаас харвасан юм байна. Японы эргээс 1180 км-ын зайд унасан пуужин гурван хэсэгт хуваагджээ. АНУ, БНСУ-ын цэргүүд хяналтаа чангатгаж, бэлэн байдалд шилжжээ. Мөн Японы Засгийн газрын Тэргүүн нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга пуужин 14 минутын турш хөөрсөн гэсэн юм.  БНАСАУ энэ үйлдлийг анх удаа хийгээгүй бөгөөд хамгийн сүүлд 1998 онд арлын орныг давуулан хиймэл дагуулаа хөөргөж байжээ.

 Үүнтэй холбогдуулан  Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үүнийг маш ноцтой сүрдүүлэг гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдээд энэ үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай 40 минутын турш утсаар ярьжээ. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсууд яаралтай хуралдах нь зөв гэж үзсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here