Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр багш нар жагсана.

Өнөөдөр багш нар жагсана.

211
0

Багшийн цалинг нэмэгдүүлэх зохицуулах хороо  Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уриалга хүргүүлэх тухай мэдэгдэл хийхдээ өмнө хүргүүлсэн мэдэгдлийн хариу энэ сарын 24-ны өдөр ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн өөр арга хэмжээг авна гэдгээ дахин мэдэгдсэн юм. Ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулийн 30 мянга гаруй багш тус түр хороонд нэгдээд байгаа бөгөөд өөрсдийн биеэр гарын үсгээ зурж нэгдсэн 4216 багш нар байгаа ажээ.

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо 8 сарын 17-ны пүрэв гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн бол мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад уриалга гаргасан билээ. Тус уриалгад:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж гаргасан уриалга

Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэн, зохион байгуулалтад орж Монгол Улсын засгийн газарт цалин нэмүүлэхэд чиглэсэн гурван зүйл бүхий шаардлага хүргүүлснийг танд уламжлахын хамт дараах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхийг уриалж байна. Үүнд:

-Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үндсэн ажилтан нь багш болохыг харгалзан үзэж холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагааг өргөжүүлэх зарчимд үндэслэн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг бүс нутгийн жишигт хүргэж нэмэгдүүлэх

-Үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн цалин хөлсни й шатлалыг шинээр бий болгож хэрэгжүүлэх

-Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль нь эх оронч бүтээлч чадвартай хариуцлагатай ухамсартай соёл иргэншилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэдэг тэргүүлэх үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар болохынх нь хувьд түүний удирдлагыг намын харьяалал, улс төрийн томилгооноос ангид байлгаж хамт олны саналд үндэслэн Монгол улсын ерөнхийлөгч томилдог байх.

МУ-ын боловсрол судлалын доктор “Соёмбо Актив”-ын захирал Санжмятав, МУ-ын хөгжлийн гарц хүнээсээ хамааралтай гэж ярьдаг гэсэн хэдий ч хүний хөгжил нь багшаас хамааралтай гэдэг энэ асуудлыг орхигдуулаад байгаа. Хамгийн гол нь Монгол Улс боловсролынхоо хөгжлийн түүхэнд бол багшийн хөгжлийг олон талаас нь авч үзсэн байдаг. 1990-ээд оноос хойш 2017 оны хугацаанд багш хэрхэн яаж хөгжиж  нийгмийн асуудлыг шийдье гэх юм бол олон талын судалгаанууд байдаг. Шилжилтийн нийгмийн үед 1000 гаруй багш ажлаа хаяж байсан байна. Яагаад гэхээр бодлогын төвшин нь тодорхой бус байгаа учраас боловсролын эзгүйрэл гэж зүйл бий болсон байгаа юм. Тухайн үед багш нарын тал хувиас нь судалгаа авахад дийлэнх хувь нь цалингийн зээлтэй, хүмүүсээс мөнгө зээлдэг, олсон орлогоо гэр бүлдээ зарцуулж чаддаггүй гэсэн ийм судалгааны тооцоолуур байдаг. Гэтэл энэ судалгаа одоог хүртэл хэвэндээ байгаа нь харагдаж байгаа юм. Тийм учраас боловсрол гэдэг зүйл эх орны хөгжлийн баталгаа учраас багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлхээс гадна хамгийн гол нь нийгмийн баталгааг сайн хангаж өгөх энэ асуудалд төр засгаас анхаарал хандуулах цаг нь болсон гэж миний хувьд үзэж байна.

Түр хороонд  2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагын хариуг Засгийн газар өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж, багш нар 2018 оныг хүлээхгүй. Иймээс дараагийн хувилбартаа шилжиж өнөөдөр буюу 8 сарын 30-нд Сүхбаатар талбайд багш нарын цуглааныг зохион байгуулах гэж байна.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here