Нүүр хуудас Гадаад мэдээ БНСУ: Автобусанд өндөр хурдтай WIFI сүлжээг үнэ төлбөргүй ашиглана

БНСУ: Автобусанд өндөр хурдтай WIFI сүлжээг үнэ төлбөргүй ашиглана

38
0
bus-wifi
Автобусанд өндөр хурдтай WIFI сүлжээг үнэ төлбөргүй ашиглана

БНСУ-д тавдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэр болох автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой боллоо. Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа одоогийн байдлаар 4200 ширхэг автобусанд WIFI сүлжээг суулгаад байгаа бөгөөд иргэд хөдөлгөөнд оролцох явцдаа өндөр хурдтай интернэтийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байгаа юм.

4200 ширхэг автобусанд WIFI суулгахад нийт 7.7 тэрбум вон зарцуулагдсан байна. Цаашид оны сүүлч гэхэд нийт 24000 автобусанд WIFI сүлжээг суулгах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд нийт 37.8 тэрбум воныг төсөвлөөд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here