Суралах цаг хугацаанд нас хамаагүй хэмээн ярьдаг. Тэгвэл үүний нэгэн тод илрэл БНХАУ-ын Тяньжин хотын их сургуульд 82 настай эмэгтэй “оюутан” бакалаврын зэрэг хамгаалсан явдал гарсан байна.
Тодруулбал, тус сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтын 2018 оны төгсөлтийн баяр энэ сарын 4-нд болжээ. Энэ үеэр 81 настай Шүе Миньшю эмээ бакалаврын дипломоо авсан аж.
Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сард төрсөн. 2014 оны гуравдугаар сараас Тяньжиний их сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтад элсэж, цахим худалдааны мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцаж эхэлжээ.
Шүе Миньшю эмээ гурван жил гаруй хугацаанд суралцаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Боловсролын яамны цахим боловсролын ерөнхий шалгалтыг компьютерын хичээлээр зургаан удаа өгсний эцэст тэнцсэн байна.