Нүүр хуудас Гадаад мэдээ Большой театр, Метрополитен дуурийн театр хамтарч тоглоно

Большой театр, Метрополитен дуурийн театр хамтарч тоглоно

513
0

Дуурийн урлагийн шүтэн бишрэгчдийг баярлуулсан нэгэн мэдээ олон нийтэд ил болоод байна. Дэлхийд алдартай Москвагийн Большой театр болон АНУ-ын Нью-Йоркийн Метрополитен дуурийн театрууд хамтран гурван тоглолтыг зохион байгуулахаар болсон байна. ОХУ-ын нийслэл Москва хотын Большой Театрын захирал Владимир Урины хэлснээр хоёр театрт эхлээд Верди-гийн “Айда”, дараагаар нь Рихард Штрауссын “Салом” болон Рихард Вагнерын “Лоэнгрин”-ийг хоёр театрт тоглохоор болсон байна. Эдгээр дуурийн тоглолтуудын гол дүрийг Орос, Австри хоёр иргэншилтэй, Нью-Йоркийн Метрополитен театрын гоцлол дуучин Анна Нетребко бүтээхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here