Нүүр хуудас Гадаад мэдээ Бразилын цагдаагийнхан онгоцноос 47 ака буу 60 гаруй галт зэвсэг илрүүлжээ.

Бразилын цагдаагийнхан онгоцноос 47 ака буу 60 гаруй галт зэвсэг илрүүлжээ.

923
0

Рио де Жанейро хотын нисэх онгоцны буудал дээрээс Бразилын цагдаагийнхан олон тооны  ака буу хурааж авчээ. Энэ нь  Майамигаас ирсэн онгоцонд байсан бөгөөд онгоцны  ачааны Каргонд ака 47 тэргүүтэй 60 гаруй галт зэвсэг нуусан бөгөөд эдгээрийг усан санг халаагч дотор нууж авчрахаар төлөвлөжээ.

Бразилын цагдаагийнхан хууль бус ачаатай холбогдуулж, дөрвөн хүнийг баривчилсан байна. Бразилын Эстадо сонины мэдээлснээр галт зэвсгийн хар зах дээрх үнээр бол эдгээр буунууд 4.2 сая ногооны үнэ хүрэх ажээ.

Баривчлагдсан дөрвөн иргэний хоёр нь өмнө нь хэрэгт орж байсан мафийн гишүүд байсан гэнэ. Тодруулбал, тэд армийн офицер Сао Гонсалогийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here