Нүүр хуудас Гадаад мэдээ Бүх цаг үеийн хамгийн ШИЛДЭГ ЦОМОГ өнөөдөр 50 нас хүрлээ

Бүх цаг үеийн хамгийн ШИЛДЭГ ЦОМОГ өнөөдөр 50 нас хүрлээ

195
0
beatles-white-album
50 жилийн настай "Битлз" хамтлагийн анхны цомог одоо ч эрэлттэй

Битлз хамтлагийн “Битлз” цомгийг хүмүүс “Цагаан цомог” нэрээр нь илүү мэддэг. Энэ цомог нь 1968 оны энэ өдөр сонсогчдын хүртээл болжээ. Энэ цомог нь хамтлагийн нэрээс өөр бичиг, зураггүй цагаан хавтастай байсан тул дээрх нэрийг авсан гэдэг.

Тус цомог хөгжим шүүмжлэгчдийн зүгээс ихэвчлэн өндөр үнэлгээ авсан бол зарим нь дууны агуулгыг чухал бус, харин ч улс төрийн шинжтэй хэмээн үзэж байжээ. Гэсэн ч тус цомог АНУ болон Их Британид өндөр амжилт олсон төдийгүй өнөөг хүртэл бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн нэгд тооцогдсоор байгаа юм.

“Цагаан цомог” худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 250 мянган хувь борлуулагдаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here