Нүүр хуудас Гадаад мэдээ Венецийн 75 дахь кино наадам өндөрлөлөө

Венецийн 75 дахь кино наадам өндөрлөлөө

107
0
Lady_Gaga
Венецийн 75 дахь кино наадам өндөрлөлөө
~Венецийн 75 дахь кино наадам өндөрлөлөө~

75 дахь Венецийн кино наадам өнгөрөгч сарын 29-с энэ сарын 8 хооронд явагдаж өндөрллөө. Энэ удаагийн наадмын шүүгчдийг Мексикийн найруулагч Гильмеро дель Торо тэргүүлсэн байна.

Түүний “Усны хэлбэр” кино өнөгрсөн жилийн гол шагналыг шүүрсэн бол энэ удаа мөн л Мексикийн найруулагч Альфонсо Куароны “Ром” хэмээх кино “Алтан арслан”-ийн эзэн болжээ.

Харин “Мөнгөн Арслан” буюу шилдэг найруулагчийн шагналыг Грекийн найруулагч Йоргис Латимос хүртсэн байна. Тэрээр “Шүтэгдсэн бүсгүй” киногоороо оролцсон аж.

Мөн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлсэн хүндэт “Алтан арслан” шагналыг Каннадын найруулагч, кино зохиолч Дэвид Кроненбергд олгов.

Вольпийн цомыг шилдэг жүжигчинд олгодог бөгөөд энэ удаагийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Уиллем Дефо “Ван Гог.Мөнхийн эхлэл” кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Шилдэг эмэгтэй жүжигчнээр “Шүтэгдсэн бүсгүй” киноны гол дүрд тоглосон Оливия Кольманд олгосон байна.

Шилдэг кино зохиолын шагналыг Алтан Озелла гэдэг бөгөөд тэрхүү шагналын эзнээр “Бастер Скраггсын дууль” киногоороо ах дүү Коэн нар тодров.

Шүүгчдийн тусгай шагнал Австралийн найруулагч Дженнифер Кент “Гургалдай” бүтээлээрээ авсан байна. Дебют бүтээлийн шагнал болох “Ширээдүйн Арслан”-г Сирийн найруулагч Судад Кадан хүртсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here