Нүүр хуудас Гадаад мэдээ Владимир Путин дахин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоо

Владимир Путин дахин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоо

189
0
Bladimir Putin
Владимир Путин дахин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоо

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоололт дуусч. Ерөнхийлөгч Владимир Путин 75 хувийн саналыг авч, ялалт байгууллаа.

Санал асуулгын урьдчилсан тооллогын дүн гарсан даруй Путин өөрийн сонгуулийн штабдаа олон нийтэд хандан талархлын үг хэлсэн бөгөөд сүүлийн үед өрнөөд буй улс төрийн ноцтой үйл явдлуудын тухай ч дурдсан байна. Тухайлбал, ИХ Британиас ирж буй шахалтын шал утгагүй хэрэг, сонгууль, хөл бөмбөгийн ДАШТ хоёр болж буй энэ үед ОХУ-ын талаас тийм хэрэг үйлдэхгүй шүү дээ” хэмээсэн бол Украин улсын Засгийн газраас тус улсад амьдардаг иргэдийг саналаа өгөхийг хориглосон тухайд тэрээр “ОХУ-ын Элчин сайдын яаманд халдах, иргэдийг санал өгөх эрхийг зөрчих нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг, бид хариу арга хэмжээ авах болно” гэв.

Түүнчлэн нэгэн сэтгүүлч түүний ирэх зургаан жилийн хугацаанд юу өөрчлөгдөх вэ? Бид нөгөө л танил Путинийг харах уу эсвэл шинэ удирдлага бий болох уу гэж асуухад “Бүх зүйл өөрчлөгддөг, бид ч ялгаагүй” хэмээн хариулжээ.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр “ Эрхэм хүндэт нөхдөө, Москва хотын энэ хүйтэн шөнө нийслэлийн төвд цуглаж, дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа хэмээгээд ирээдүйд үр бүтээлтэй ажиллах, амжилтад хүрэх Орос орныг бий болгохоо амлаж, үндэсний эв нэгдлийг онцлон тэмдэглэж, бусад нэр дэвшигчдэд санал өгсөн иргэдийн ч илтгэлийг алдахгүй байхаа мэдэгдэж, талбайд цугласан хүмүүсийг удирдан Орос, Орос хэмээн уухайлан хашхирав.

Санал хураалтыг ОХУ даяар 11 цагийн бүсэд хорин хоёр цагийн турш, 96 мянган санал авах байранд зохион байгуулж буй бөгөөд үйл ажиллагаанд ноцтой саатал учраагүй хэмээн ОХУ нэгдсэн СЕХ-ноос мэдээлжээ.

Ийнхүү Владимир Путин нийт 20 жил ОХУ-ыг удирдах болж, Жосеф Сталиний 18 жилийн амжилтыг эвдэв.

Тэрээр энэ жил 65 настай бөгөөд 2024 онд 71 нас хүртлээ төрийн эрх барих юм.

Баярын илтгэлийнхээ үеэр тэрээр “2024 онд ч дахиад үзээд алддаг юм уу” хэмээн хошигножээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here