Нүүр хуудас Гадаад мэдээ Вьетнамын хэд хэд муж үерт автаж, 22 хүний амь үрэгджээ!

Вьетнамын хэд хэд муж үерт автаж, 22 хүний амь үрэгджээ!

115
0
bietnem_uyert_awtaw
хохирлын хэмжээ ойролцоогоор 20 сая ам.доллар буюу 458 тэрбум донг хүрээд
~Вьетнамын хэд хэд муж үерт автаж, 22 хүний амь үрэгджээ!~

Байгалийг гамшиг гэдэг хэлж ирдэггүй Вьетнамын баруун хойд хэсэгт сүүлийн жилүүдэд тохиогоогүй хүчтэй үер буусны улмаас нийт 22 хүн нас барж, есөн хүн сураггүй алга болжээ.

Үерийн гамшигт Лайтяу, Лаокай, Хазянг, мөн Тхайнгуен, Йенбай мужуудын газар нутгийн зарим хэсэг илүүтэй өртсөн байна.

Урьдчилсан мэдээллээр, үерийн улмаас хөрсний гулгалт болж, 1.5 мянган орон сууц сүйрч, 1.2 мянган га тариалангийн талбай эвдэрч, 6000 гаруй толгой мал, шувуу үхжээ.

Үерийн далан эвдэрч, тус улсын баруун хойд бүс нутагт олон хурдны зам үерт автан ноцтой хохирол учруулсан байна.

Нийт хохирлын хэмжээ ойролцоогоор 20 сая ам.доллар буюу 458 тэрбум донг хүрээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here