ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин казинотой эрс хатуу тэмцэл өрнүүлж байгаа билээ. Тэгвэл мөрдөн шалгах явцад казино, мөрийтэй тоглоомын хэрэгт хуулийнхан хамтардаг байсан нь дэлгэгдэж, дуулиан тариад байна. Москва орчмын хотуудад нууцаар казино тоглуулсан хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн энэ хэрэгтэй холбогдуулан 10 прокурор, цагдаагийн өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. Тоглоомын бизнесийг зохион байгуулдаг гол хүн болох Иван Назаров, түүний туслах Алла Гусева нарын мэдүүлгээр баривчилжээ. Тэд өмнө нь өмгөөлөгч хийж байсан хүмүүс тул танил тал ихтэй, бусдад авлига авахыг санал болгодог байжээ. Цагдаа нар одоо “Премиум” Валентин Спириныг эрэн сурвалжилж байгаа юм байна. Прокурорууд И.Назаровоос доод таль нь 15 сая рубль авсан байх магадлалтай гэнэ.