Нүүр хуудас Гадаад мэдээ Гавана хот дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд “үл мэдэх халдлагад” өртлөө

Гавана хот дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд “үл мэдэх халдлагад” өртлөө

109
0

Кубын нийслэл Гавана хотод байрлах АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд “үл мэдэгдэх халдлагад” өртөж, улмаар чих нь дүлийрч, дотор нь муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул дипломат ажилтнуудынхаа талааас илүүг нь эргүүлэн татахаар болсноо мэдэгдээд байна.

Гавана хотод байрлах АНУ-ын ЭСЯ-ны 21 ажилтан үл мэдэгдэх халдлагад өртөж, чих дүлийрэх, дотор муухайрах, сульдах зэрэг эрүүл мэндийн сөрөг шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн тул тэднийг эргүүлэн татаж, нутаг буцаах арга хэмжээг авахаар болсон талаараа мэдэгдээд байна. Энэ нь тус ЭСЯ-нд ажиллаж байгаа албан хаагчдын бараг талаас илүү хувь бөгөөд АНУ-ын зүгээс Кубын эрх баригчдад хандан дипломат ажилтнуудын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах хүртэл ЭСЯ-ны ажилтнуудын тоо хэмжээг цөөрүүлсээр байх болно гэж мэдэгджээ. Мөн Америкийн иргэдийг Куба улсыг зорихгүй байхыг анхааруулсан байна. Ингэснээр Гавана хот дахь АНУ-ын ЭСЯ АНУ-д нэвтрэх хүсэлтэй Кубын иргэдэд олгох визний хүсэлтийг хүлээн авах үйл ажиллагаагаа зогсоохоор болоод байна. Харин Куба улсын зүгээс АНУ-ын батлаж байгаа “дуу авианы” гэгдэх халдлагыг үйлдсэн хэмээх мэдэгдлийг үгүйсгэж, үүнд ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдээд байна. Кубын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал хариуцсан ахлах Жозефина Видал уг мэдэгдэлдээ АНУ үйл явдлыг нягтлан шалгалгүй, тэвчээргүй, хөнгөн хуумгай хандаж байгааг шүүмжилж, энэ нь цаашдаа хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх боломжтойг анхааруулжээ. Мөн тэрээр АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад юу тохиолдсоныг тогтоох асуудал дээр АНУ-ын эрх баригчидтай хамтран ажиллах хүсэлтэй хэвээрээ байгааг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here