Зуны амралт зугаалгын улирал эхэлсэн, мөн хямд өртөгтэй нислэгийн тоо нэмэгдсэний улмаас Япон улсад зорчих гадаадын жуулчдын тоо энэ 7 дугаар сард 2.68 саяд хүрч өслөө гэж тус улсын аялал жуулчлалын агентлагаас мэдээлжээ.
Нийт 2 681 500 гадаадын жуулчид тус улсад ирсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.8 хувиар өссөн байна. Өмнөх оны 7 дугаар сард 2 296 451 гадаадын жуулчид Японд ирсэн бөгөөд 2017 оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.3 хувиар өсч 16 438 800-д хүрчээ.
2016 онд нийт жуулчдын тоо 24 039 700 болж байжээ. Энэ нь зуны улиралд аялагч жуулчдын тоо өсдөг, мөн хямд үнэтэй болдог болон Кансай болон Хоккайдо чиглэлд нисэх жуулчны нислэгийн тоо өссөнтэй холбоотой гэж үзэж байна.
Улс тус бүрээр авч үзвэл, БНХАУ-ын жуулчид хамгийн их буюу 780 800-д хүрч өмнөх онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн байна. Түүний дараа БНСУ-ын жуулчид орж байгаа бөгөөд нийт 644 000 жуулчин буюу өмнөх онтой харьцуулахад нийт жуулчдын тоо 44.1 хувиар өсчээ. Мөн Өмнөд Азийн орнууд болох Филлипин, Вьетнам зэрэг орны жуулчдын тоо өссөн байна.