Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 20 Ням гараг ...

2017 оны 8 сарын 20 Ням гараг Дорнын зурхайд

198
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.20, Ням гараг

Билгийн тооллын 29,   Адъяа гараг

Наран ургах шингэх: 05.53-19.56

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Өнөөдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа . Үс авахуулах буюу засуулбал  сүлд тэнэж одно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here