Нүүр хуудас Гадаад мэдээ Дижитал валютыг тусдаа ангилалд оруулах саналыг конгрессын гишүүд гаргав

Дижитал валютыг тусдаа ангилалд оруулах саналыг конгрессын гишүүд гаргав

83
0
digital-valut
Дижитал валютыг тусдаа ангилалд оруулах саналыг конгрессын гишүүд гаргав

АНУ-ын конгрессын 2 гишүүн Төлөөлөгчдийн танхимд хандан шинэ хуулийн төсөл танилцуулсан байна.

Энэхүү төсөлд тусгаснаар дижитал валютыг үнэт цаас хэмээн тооцохгүй, оруулахгүй байхаар шийджээ.

“Токены татварын тухай хууль 2018” нэртэй хуулийн төслийг конгрессын гишүүд болох Уоррен Дэвидсон, Даррен Сото нар санал болгоод байгаа юм.

Үүнд дижитал валютуудыг securities буюу үнэт цаас гэж тооцохгүй, энэ төрлийн ангилалд багтаахгүй байх шийдвэр тусгагдсан байна.

Түүнчлэн АНУ-ын Сангийн яам нь дижитал валютаар гүйлгээ хийсэн тохиолдолд түүнтэй холбогдон гарах мэдээллийн талаар хууль эрхзүйн зохицуулалтыг хийж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Конгрессын гишүүн Девидсоны хэлж буйгаар 12 сардаа багтаан криптовалютууд болон дижитал өмчүүдийг тусдаа “өмчийн ангилал” үүсгэж, түүндээ оруулахаар төлөвлөж байгаа юм.

Эргэн сануулахад өнгөрсөн 9 дүгээр сард конгрессын гишүүн Дэвидсон санаачлан “криптогийн дугуй ширээний уулзалт” зохион байгуулагдаж, Уолл Стрийтийн томоохон фирмүүд болон криптогийн компаниуд нийлсэн 45 төлөөлөгч чуулсан юм.

Уулзалтын хүрээнд ICO-нуудыг үнэт цаасны хуульд хамрагдуулахгүй, оронд нь бүтээгдэхүүн байдлаар авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here