Нүүр хуудас Гадаад мэдээ Доналд Трамп өөрийгөө Обамагаас илүү ажилласан хэмээв

Доналд Трамп өөрийгөө Обамагаас илүү ажилласан хэмээв

103
0
donald_trumph
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-гийн Ерөнхий Ассамблеид итгэл тавьсан бөгөөд энэ үеэрээ гадаад бодлогод гаргасан үр дүн болоод хэтэд барих чиглэлийнхээ талаар ярилаа.

Тухайлбал, Ираны эсрэг гаргасан эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгах бөгөөд цаашид тус улсын нефть борлуулах боломжийг зогсооход анхаарахаа илэрхийлсэн. Түүнчлэн, ОПЕК-ийн явуулж буй үйл ажиллагааг шүүмжлээд Оросын байгалийн хийн хараат байдлаас гарахыг Герман улсад уриаллаа.

Сонирхолтой нь, Доналд Трамп Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр жилийн хугацаандаа Барак Обамагаас илүү их ажил хийсэн тухайгаа илтгэхэд Ерөнхий Ассамблеид оролцогч хүмүүс ёжтойгоор инээлдэн хүлээн авчээ.

Үүний хариуд тэрбээр “Ийм байдал гаргана гэж бодож байсан шүү. Гэхдээ зүгээр ээ, байдал зүйл” хэмээн хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here