Нүүр хуудас Гадаад мэдээ Дональд Трамп ойрын хугацаанд Путинтай уулзах эсэхээ мэдэхгүй байна гэв

Дональд Трамп ойрын хугацаанд Путинтай уулзах эсэхээ мэдэхгүй байна гэв

75
0
trmaph
Дональд Трамп ойрын хугацаанд Путинтай уулзах эсэхээ мэдэхгүй байна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлээр Аргентин улсад болох “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзаж магадгүй байна.

Трамп, Путин нар уг нь энэ сарын 11-нд Парист болох Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр уулзахаар яригдаж байсан юм.

Гэвч Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үедээ Парист уулзалдана гэж итгэлгүй байгаагаа хэлжээ.

Оронд нь тэр 11 дүгээр сарын 30-нд эхлэх “Их 20”-ийн бүлгийн чуулганы үеэр Путинтай уулзахаа мэдэгдсэн байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд хамгийн сүүлд өнгөрөгч 7 дугаар сард Хельсинкид уулзсан юм.

Тэдний дараагийн уулзалтын үеэр анхаарал татах асуудлын нэг нь зэвсэглэлд хяналт тавих асуудал байхаар байгаа. Трампын засаг захиргаа өнгөрсөн сард, дунд болон бага тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээнээс гарах бодолтой байгаагаа Москвад мэдэгдсэнтэй энэ холбоотой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here