Нүүр хуудас Гадаад мэдээ Дональд Трамп: Эхний ээлжинд гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг гаргана

Дональд Трамп: Эхний ээлжинд гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг гаргана

202
0
Дональд Трамп
Дональд Трамп
Өнгөрсөн даваа гаригт, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трамп ажлын эхний 100 хоногтоо хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсныг CNN уламжлав.

Тэрбээр юуны өмнө 12 оронтой байгуулсан Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээг цуцалж, “Obamacare” буюу Барак Обамагийн санаачлан хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгон, эдийн засгийн өсөлт саарсан энэ үед төсвийн алдагдлыг бууруулна гэж үзжээ.

Мөн тэрээр Обамагийн хэрэгжүүлсэн энэхүү хууль нь хууль бус цагаачдын тус улсад амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж буй бас нэг үзүүлэлт гэсэн байна. Тэрээр “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх, хууль бус цагаачдыг албадан гаргах асуудалд анхаарлаа хандуулах нь. АНУ-д бичиг баримтгүй 11 сая орчим цагаач иргэн оршин суудгаас эхний ээлжинд гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг гаргахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here