Нүүр хуудас Нийгэм Гамшгаас хамгаалах асуудлаар хуралдаж байна

Гамшгаас хамгаалах асуудлаар хуралдаж байна

125
0
Гамшгаас хамгаалах
Гамшгаас хамгаалах
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс эрдэмтэн судлаач, салбарын албан хаагчдын хүрээнд эрдэм шинжилгээний уламжлалт хурлаа зохион байгуулж байна.

Уг хурлаар “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2016” эрдэм шинжилгээний хуралд цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолох боломж, гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн судалгаанд хиймэл дагуулыг ашиглах боломжууд, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, авч буй арга хэмжээнүүд сэдвээр илтгэл тавьсан юм.

Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл, тус хүрээлэнгийн ГТШТ-ийн дарга, докторант, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, судлаач-химич, докторант, ахмад Д.Чимэдцэрэн нар “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх боломж” илтгэлийг тавьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here