Нүүр хуудас Гадаад мэдээ Зочид буудлынхаа тооцоог криптовалютаар хийж болно

Зочид буудлынхаа тооцоог криптовалютаар хийж болно

56
0
travala
Зочид буудлынхаа тооцоог криптовалютаар хийж болно

“Travala.com” нь өөрсдийн криптовалют бүхий үйлчлүүлэгч нарт зориулан үйлчилгээгээ санал болгож байна.

Иргэд “Travala.com”-ыг ашиглаж, дэлхийн хэмжээнд 550,000 гаруй үл хөдлөх хөрөнгө, зочид буудлуудад криптовалют бүхий иргэд захиалгаа өгөх, үйлчилгээ авах боломжтой болжээ.

Уг компанийн криптовалютаар төлбөр тооцоо хийх сонголт нь үйлчлүүлэгчдийнхээ цар хүрээг өргөтгөх, төлбөрийн илүү уян хатан хэлбэрт шилжих зорилготой гэнэ.

Ингэснээр “Travala.com”-оор үйлчлүүлэгчид нь дэлхийн 82,000 орчим очих газар руу зорихдоо төлбөр тооцоогоо өөрсдийн тааламжит дижитал өмч буюу криптовалютаар хийх юм байна. Криптовалют ашиглагчдын хувьд “Travala.com” гэх энэхүү зочид буудал захиалдаг үйлчилгээг ихээхэн ярилцдаг болоод байгаа юм.

“Travala.com” нь AVA, BCH, ETH, XRP, LTC, TUSD, TRX, NAN, XRB, BNB гэсэн 10 төрлийн криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрч байна. Уг стартапын өөрийнх нь хөгжүүлж буй токен болох AVA нь NEO сүлжээн дээр байршсан байдаг.

Одоогийн байдлаар “Travala.com” нь дэлхийн 210 улс дахь 567,928 үл хөдлөх хөрөнгийн захиалга, 82,311 очих чиглэлийг харилцагчиддаа санал болгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here