Нүүр хуудас Гадаад мэдээ Зул сарын баярыг тохиолдуулан МОНГОЛ ГЭР барьж, улсаа сурталчилжээ

Зул сарын баярыг тохиолдуулан МОНГОЛ ГЭР барьж, улсаа сурталчилжээ

143
0

Бельгийн Вант Улсын Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээний нээлтийн ажиллагаа энэ сарын 24-нд болов.

Нээлтийн ажиллагаанд Элчин сайд О.Оч, Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон бусад төлөөлөгчид оролцов. Энэхүү арга хэмжээ нь Брюссель хотын томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Европ дахь хамгийн том Зул сарын захад тооцогддог юм. Брюссель хотын Захиргаанаас энэ онд гэрэлтүүлэг чимэглэлдээ онцгойлон анхаарч, “Сарнаас ч харагдахаар” байхаар гэрэлтүүлэхийг зорьсон байна.,
Тус арга хэмжээнд манай улс энэ жил Зочин улсаар оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд Брюссель хотын төв талбайд “Монгол хотхон” байгуулав. Тус Монгол хотхон нь 12 дугаар сарын 31-нийг дуустал 5 долоо хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ хүрээнд үндэсний хоол, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, соёл урлагаа сурталчилж байна. Манай улсаас ноос ноолууран бүтээгдэхүүн эрхлэгчид, аялал жуулчлалын компани, ресторан зэрэг бүхий л салбарын төлөөлөгчид оролцож байна. Манай улс ийнхүү Европын нийслэлд монгол гэрүүдээ барьж, улс орноо сурталчилж байгаа нь газарзүйн хувьд хэдий хол оршдог ч гэсэн өөрийн улсыг Европын иргэдэд ойртуулан авчирж, тэдэнд өөрийн улсын талаар эерэг ойлолт төрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here