Нүүр хуудас Гадаад мэдээ Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгч Ангела Меркел бодлоо өөрчилжээ.

Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгч Ангела Меркел бодлоо өөрчилжээ.

130
0

Германд ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрөх тухай хууль хүчин төгөлдөр болжээ. “Дойче велле” агентлагийн мэдээлснээр, Германд ижил хүйстэн хосуудыг хамтран амьдрагчаар бүртгэдэг ч албан ёсоор гэр бүл болохыг хүлээн зөвшөөрдөггүй байв. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг тууштай эсэргүүцэгч Ангела Меркель байр сууриа өөрчилснөөр тус улсын парламент бэлгийн цөөнхийн гэрлэлтийг зөвшөөрөх тухай хуулийг баталжээ. Европын холбооны гишүүн орнуудаас Нидерланд улс анх 2000 онд ижил хүйстнүүд гэрлэхийг хүлээн зөвшөөрч байжээ. Одоогоор тус холбооны гишүүн 15 улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөөд байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Эстони улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2014 онд анхлан зөвшөөрчээ. Харин Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Колумб болон Уругвай улс, Африкт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн байна. Ази, Номхон далайн бүсээс Шинэ Зеланд улс л ижилт хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрсөн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here