Нүүр хуудас Гадаад мэдээ ИНТЕРПОЛ ПЕРСИЙН БУЛАНГИЙН ОРНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ ГЭМТ ХЭРЭГ, ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХЭД ХАМТРАН...

ИНТЕРПОЛ ПЕРСИЙН БУЛАНГИЙН ОРНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ ГЭМТ ХЭРЭГ, ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

158
0

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл бүс нутаг болон үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэхэд тус хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор шинэ гэрээ байгууллаа.

Дэлхийн улс орнууд терроризмтой тэмцэх, түүнчлэн интернэт ашиглаж хүмүүсийг тэрс үзэлтэй болгох, тэдгээр хүмүүсээр халдлага үйлдүүлэхээр зохион байгуулахтай тэмцэхэд өөрсдийн стратегийг боловсруулж байгааг Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Абдуллатиф Бин Рашид Аль Заяани дурдаад, эрс шийдэмгий стратегитай байхын тулд Интерполтой илүү ойрхон ажиллах нь чухал ач холбогдолтойг онцолсон юм.

“Дэлхий дахинд аюул занал учруулах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэхэд бид маш яаралтай стратеги боловсруулж хариу үзүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр бид аюулгүй байдлын эмзэг цэгээ тодорхойлсноор Интерполтой хамтран ажиллах нь чухал үр дүнтэй гэдгийг ойлгож байна” хэмээн Аль Заяани Интерпол болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн цагдаагийн байгууллага /GCCPOL/-ын хамтын үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеэрээ мэдэгдсэн юм.

“Энэхүү гэрээ нь дан ганц аюулгүй байдал, бодлого боловсруулах зэргээр манай бүс нутагт чухал дэмжлэг үзүүлэхээс гадна болж буй үйл явдлыг бодитоор харуулах, оролцогч улс, бусад байгууллагыг мэдээллээр хангах зэргээр тулж ажиллах ач холбогдолтой” гэж тэрээр нэмж хэлэв.

Аль Заяани болон түүнийг дагалдан яваа зочид төлөөлөгчдийг Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын төв байранд хийсэн айлчлалын хүрээнд, цагдаагийн  чухал мэдээлэл солилцохын тулдИнтерпол болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн цагдаагийн байгууллагын холбооны системүүдийн хооронд харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцолсон юм.

Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток хэлэхдээ өнөөгийн аюулын газрын зураглал нь бүс нутгийн болон дэлхий дахины хүчин чармайлтыг улам хялбарчилахад чухал юм.

“Персийн булангийн бүс нутагт, цаашлаад Интерполын гишүүн 190 орнуудад нүүрлэж буй аюул занал нь байнгын хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд олон арга замаар харилцан өөр хоорондоо холбогдож байна. Үүний эсрэг улс орнууд эсвэл бүс нутгийн байгууллага дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөнө. Хууль сахиулах ажиллагаанд Интерполын дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг нь олон улсын үйл ажиллагаанд бүс нутгийн хүчин чармайлтыг холбож уялдаа холбоог хангах байдаг. Ингэснээр бид болзошгүй аюул заналыг илүү үр дүнтэй аргаар олж илрүүлэх, таслан зогсоохоор гишүүн орнуудтайгаа хамтран ажиллах аюулгүй байдлын цоорхойнуудыг хааж чадах юм” гэж Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлэв.

Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн цагдаагийн байгууллагын дарга, дэд хурандаа Мубарак Алхиели тус гэрээг тэргүүн туршлага солилцох, ур чаварыг бий болгох тулгын чулууг тавьсан үйл явдал боллоо хэмээн талархалтайгаар хүлээн авсан юм.

“Мэдээлэл солилцох нь хэдий чухал ч бүс нутаг дамнасан хууль сахиулах байгууллагын ажилтнуудад тэрхүү мэдээллээ амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэх ур чадварыг бий болгох нь түүнээс илүү чухал юм. Төлөвлөгөөт хамтарсан сургалт зохион байгуулж боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэг нь тус гэрээний чухал хэсэг юм шүү” гэдгийг дэд хурандаа Мубарак Алхиели онцолсон юм.

“Бүх улс орнуудын эрх ашиг болон ирээдүйд илүү амжилттай хамтран ажиллахын тулд Тэргүүн туршлага солилцох, бүс нутаг дамнасан холбооны сүлжээгээ илүү далайцтайгаар хөгжүүлэх нь чухал бүрэлддэхүүн хэсгийн нэг юм” гэж тэрээр нэмж хэлэв.

Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн цагдаагийн байгууллага нь Арабын Нэгдсэн Эмират, Бахрэйн, Саудын Араб, Оман, Катар, Кувейт зэрэг 6 оронд гэмт хэргийн болон аюулгүй байдлын дүн шинжилгээ хийх, гэмт хэргийн мэдээллийн сангууд, цагдаагийн холбооны төв, удирдлага зохион байгуулалтаар хангах зэргээр хууль сахиулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлдэг.

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь терроризм, кибер, болон зохион байгуулалттай шинэ төрлийн гэмт хэргийн тухай зэрэг олон улсын 3 хөтөлбөрийн дагуу мэдээллийн санд буй чухал шаардлагатай мэдээллийг солилцох, түүнд хандалт хийх, тэргүүн шугаманд ажиллаж буй алба хаагчдын үүрэг гүйцэтгэхэд хэрэгцээ шаардлагатай зүйлсээр хангах, хурал зөвлөгөөнд оролцуулах, сургалтанд хамруулах, тухайн орны цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай багийг илгээх эсэх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулдаг.

              ИНТЕРПОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ТОВЧООНЫ АЖЛЫН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here