Нүүр хуудас Нийгэм Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгохоор хэлэлцэв

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгохоор хэлэлцэв

298
0
гэмт хэрэг
гэмт хэрэг

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрэг бүртгэх албанаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27.3 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ гэмт хэргийн 37.9 хувь нь согтуугаар үйлдэгддэг гэх статистик мэдээлэл гарсан бөгөөд иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж буй нь шалтгаан нөхцөл болж байгаа юм.

Тиймээс архидан согтуурахыг бууруулах, иргэдийн харилцааны соёлыг төлөвшүүлэх зэргээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, УЕПГ, ИХЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, нийслэл, дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, Хэрэг бүртгэх тасгийн дарга нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн.

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбоо, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн хорооны хурлын болон Засаг дарга нар, МЗХ, МОХ, Монголын сурагчдын холбоо, “Лантуун дохио”, “Хөөрхөн зүрхний аян” ТББ-ууд оролцож энэ төрлийн гэмт хэргээс умт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here