Нүүр хуудас Нийгэм Сайн цагийн эхлэл хэмээх “ИХЭР БОТГО” мэндэлжээ

Сайн цагийн эхлэл хэмээх “ИХЭР БОТГО” мэндэлжээ

1319
0
Iher Botgo
Сайн цагийн эхлэл хэмээх "ИХЭР БОТГО" мэндэлжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго гарчээ.

Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байна. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог.

Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.

 

Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Дорнодчууд Төрийн хошой одонтой, хоёр сая малтай, хос цагаан ботготой боллоо хэмээн бахархаж, төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах аж.

Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны 2 дугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн “Галуут” нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго гарч байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here