~Их Британийн хунтайжын ХУРИМЫН ЗУРАГ дэлгэгдлээ~
Гэрэл зурагт хатан хаан Елизавета II, хунтайж Харригийн гэр бүлийнхэн болон түүний гэргий Меганы ээж багтсан байна. Зургийг алдарт гэрэл зурагчин Алекси Лубомирски авчээ.
Хосын сүйн гэрэл зургийг дарсан алдарт зурагчин, ноён Лубомирски нь Vogue, Harpers Bazaar гэх томоохон загварын сэтгүүлүүдэд олны танил Беонсэ, Жулиа Робертс, Николь Кидман, Скарлетт Иохансон зэрэг одуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай ажээ.
Тэрбээр ‘Хунтайж Харри болон түүний гэргий Сассэксийн гүнгийн ахайтан Меган нарын сэтгэл татам хайрын түүхийг гэрэл зурагт буулгах болсон нь миний хувьд гайхалтай хүндэтгэл. Энэ бол миний карьер, амьдралд хэзээ ч үл мартах цоо шинэ хуудсыг нээсэн үйл явдал’ хэмээн дурсжээ.
Дэлхий дахинд 11 сая хүн английн BBC, ITV сувгуудаар хуримын ёслолыг үзсэн гэсэн тоо баримт гарсан байна.