Нүүр хуудас Соёл урлаг Будаггүй төрхөөрөө ялгагдах Мисс бүсгүйн, хайрыг татсан “ХАРЬ ЗАЛУУ”

Будаггүй төрхөөрөө ялгагдах Мисс бүсгүйн, хайрыг татсан “ХАРЬ ЗАЛУУ”

893
0
miss_bayrtsetsegiin_naiz zaluu
Будаггүй төрхөөрөө ялгагдах Мисс бүсгүйн, хайрыг татсан "ХАРЬ ЗАЛУУ"
~Будаггүй төрхөөрөө ялгагдах Мисс бүсгүйн, хайрыг татсан “ХАРЬ ЗАЛУУ”~

Тив дэлхийн хамгийн оюунлаг үзэсгэлэн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан бүсгүй бол А.Баярцэцэг.

Тэрээр “Дэлхийн мисс 2016” тэмцээнд эх орноо сурталчилж, чамгүй амжилттай оролцсон. Тэгвэл А.Баярцэцэгийн амжилтын буухиа үргэлжилсээр байгаа.

Миссийн жинхэнэ хүч чадал гэдэг зүйл зөвхөн төгс нүүр будалт, өмссөн хувцас, гадаад төрхөндөө байдаггүй гэдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа.

Харь орны залуутай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан хэдий ч хайр сэтгэлдээ үнэн ч , баяр жаргалаар дүүрэн байх нь хамгаас чухал. Хосууд энэ сарын дундуур Швейцарь улсаар аялан, дурсамж дүүрэн гэрэл зургуудаа цахим хуудаснаа дэлгэжээ.

Miss_Bayrtsetseg
Миссийн будаггүй царай эгэл жирийн монгол охидын байдаг л нэг дотно төрх аж. Гэвч түүний дотоод сэтгэлийн хүч, авьяас, нинж сэтгэл, бусдыг байлдан дагуулах чадвар, бүтээлч байдал энэ бүгд бидний хайртай мисс бүсгүйг бүтээжээ.

Сонирхуулахад, тэрээр “ХӨХӨӨ” хэмээх уран сайхны кинонд тоглож буй бөгөөд зураг авалт нь эхлээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here