Нүүр хуудас Гадаад мэдээ Их Британийн хатан хааны гэр бүл өнгөрсөн жил 19 сая фунт стерлингийн...

Их Британийн хатан хааны гэр бүл өнгөрсөн жил 19 сая фунт стерлингийн орлого олжээ.

708
0

“Royal Collection Trust” албан ёсны сайт Их Британийн хатан хааны гэр бүлийн орлогын тайланг жил бүр нийтэлдэг. Өнгөрсөн жилд тэд 19 сая фунт стерлингийн орлого олсон гэж тус тайланд дурдсан байна. Хатан хаан Элизавета II-ийн алдарт корги үүлдрийн нохой онцгой хувь нэмэр оруулжээ. Корги үүлдрийн нохой амьтанд зориулсан гоёл чимэглэлийн сурталчилгаанд тоглодгоороо алдартай. Хатан хаан Элизавета II-ийн хөрөнгөд худалдааны том талбайтай үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, жүчээ, урлагийн бүтээл, маркны цуглуулга багтдаг ажээ. Эдгээрийн багахан хувь нь хатан хааны хувийн өмчид байдаг ч энэ их баялгийг хүссэнээрээ захиран зарцуулах эрхгүй ч тэдгээрээс тогтмол орлого олдог юм байна. Учир нь, хатан хааны титэм, түүний эдлэл нь улсын өмч, Букингемын ордон “Crown Estate”-д харьяалагддаг ажээ. “Royal Collection Trust” байгууллагад урлагийн болон гэр ахуйн тавилгын бүтээл байдаг гэнэ. Тэдгээрийг сувенир болгон худалдаалдаг ажээ. Байгууллагын орлогын зарим хэсгийг хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон цуглуулгыг арвижуулах, хадгалах, хамгаалах чиглэлд зарцуулдаг юм байна.  Өнгөрсөн жил “Royal Collection Trust” байгууллагын орлого 20 хувиар өсчээ. Худалдан авагчдын ихэнх нь нохойд зориулсан арьсан хүзүүвч, хувцас, тоглоом зэрэг гоёл чимэглэлийн зүйлсийг худалдаж авах дуртай гэнэ. Түүнчлэн Букингемын ордон болон Виндзорын цайз дахь зайрмагийн борлуулалт 300 хувиар өссөн байна. Тэгвэл хамгийн орлоготой бизнесээр Элизавета II-ийн насны ойн баярт зориулсан сувенир нэрлэгджээ.  Дээрх тайланд дурдсанаар, Брекситийн үр дүнд фунтийн ханш суларч, гадаадын зочдын төлбөрийн чадвар нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, жуулчдын дундаж зардал 13 хувиар өсчээ. Мөн хатан хааны өргөө болон галерейд зочлогсдын тоо өнгөрсөн онд 2.7 сая хүнээр нэмэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here