Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 23 Ням гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 23 Ням гараг Дорнын зурхайд

224
0

Зуны дунд улаан морь сарын таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр

Аргын тооллын: 2017.7.23, Ням гараг

Билгийн тооллын 30,  Адъяа гараг

Наран ургах шингэх  05.17-20.39

Барилдлага  Арвидах

Шүтэн барилдлага  Тийн мэдэхүй

Өнөөдөр  нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйл ,  эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Үс шинээр засуулах буюу засуулбал  эрлэг лугаа учирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here