Нүүр хуудас Спорт Оросын аялагчдын “Суугаад л явлаа” олон улсын аялагчдын хөдөлгөөныхөн Монголд ирлээ.

Оросын аялагчдын “Суугаад л явлаа” олон улсын аялагчдын хөдөлгөөныхөн Монголд ирлээ.

289
0

Газарзүйч эрдэмтэд, судлаачид, аялагчид аль ч цаг үед хүмүүнлэг харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд тэдний эх орондоо оруулж байсан гавъяа зүтгэл их үнэ цэнэтэй” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч, Оросын Газарзүйн нийгэмлэгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн тэргүүн В.В.Путин хэлсэн байдаг. Тэрээр Оросын газарзүйн шинжлэх ухааны түүхэн уламжлалыг сэргээхэд 2010 оноос идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Оросын Газарзүйн нийгэмлэгийг 1917 оны хувьсгалаас өмнөх үеийн тогтолцоонд буюу газарзүйн аливаа судалгааг санхүүгээр дэмжиж хөгжлийн шинэ чиг баримжааг бий болгохыг зорин ажиллаж байгаа гэнэ. Оросын газарзүйн нийгэмлэгийн даалгавраар “Суугаад л явлаа” олон улсын аялагчдын хөдөлгөөн  7 сарын 13-наас   8 сарын 5-ныг хүртэл Монголд ирнэ.

Тэд “Чингис хааны замаар” аялалд оролцох юм. Аялагчид ОХУ-д үйлдвэрлэсэн, Санкт-Петербург хотноо бүрэн угсарсан “Багги Saider” автомашин болон мотоцикл хөлөглөн ирэх юм байна.

Чита–Манжуур–Улаанбаатар–Говь гэсэн чиглэлээр аялж, Алтайн нуруугаар дамжин ОХУ-д буцан очихоор төлөвлөжээ. Аяллын зохион байгуулагчаар нэрт тойрон аялагч, зохиолч, продюсер, Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн, “Суугаад л явлаа” (Сел и поехал) олон улсын аялагчдын хөдөлгөөн болон кино наадмын үүсгэн байгуулагч Павел Кобяк ажиллаж байна.

Аялагчид өнөөдөр Улаанбаатарт ирж, ОХУ-ын ЭСЯ-нд хэвлэллийн бага хурлыг хийсний дараа Даланзадгад хотыг зорих юм байна.

“Бидэнд Монгол орон, найрсаг ард түмэн үнэхээр их таалагдсан. Боломж гарвал би хойд аймгуудар аялахаар Монголд заавал буцаж ирнэ” гэж Павел Кобяк онцлон тэмдэглэв. Тэрээр аялагчдад нь нэг бус удаа дэмжлэг үзүүлсэн Монголын “Red Falcons” мото клубын гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Хүмүүст газарчлах баримтат киноны зураг авалтыг аяллын хүрээнд хийнэ. Гол зорилго нь залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, идэвхтэй амралт, аялалд уриалан дуудах, ОХУ, Монгол, БНХАУ-д аялахыг уриалах гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here