Нүүр хуудас Гадаад мэдээ Канье Уэст, Ким Кардашьян нар ОТГОН гишүүнээ угтан авлаа

Канье Уэст, Ким Кардашьян нар ОТГОН гишүүнээ угтан авлаа

70
0
KimKardashian-2019
Канье Уэст, Ким Кардашьян нарын өнөр бүлийн ОТГОН гишүүн мэндэллээ

Америкийн реалити шоуны од, дээдсийн ахайтан Ким Кардашьян  түүний нөхөр Канье Уэст нар тээгч эхийн тусламжтай 4 дэх хүүхдээ өлгийдөн авсан байна.

Ким анхныхаа хоёр хүүхдийг өөрөө төрүүлсэн хэдий ч эмч нар түүнд дахин хүүхэд төрүүлэх нь эрүүл мэндэд нь ноцтой аюул дагуулж болзошгүй гэсэн юм. Гэвч олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг Ким тээгч эхэд хандан, жилийн өмнө Чикаго охиноо төрүүлсэн.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд тээгч эх Ким, Канье хоёрт 4 дэх хүүхдийг нь эрүүл саруул төрүүлж өгчээ. Ким болон Канье нар хорвоод шинээр мэндэлсэн хүүхдээ тээгч эхийг амаржих үед дэргэд нь байж төрүүлсэн гэнэ.

Ким Кардашьян, Канье Уэст нар 5 настай Норф, 3 настай Сейнт болон ой гарантай Чикаго охиноо өсгөн хүмүүжүүлж, ийнхүү 4 дэх хүүхдээ өлгийдөн авч өнөр өтгөн гэр бүлтэй болж байна.

Тэдний гэр бүлд шинээр мэндэлсэн хүүхэд нь хүү гэнэ. Одоогоор бяцхан хүүд ямар нэр хайрлах нь нууц байгаа юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here