Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон ГЭРТЭЭ АМАРЖИНА
Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон хатан хааны уламжлалыг үргэлжлүүлж, гурав дахь хүүхдээ гэртээ төрүүлэхээр төлөвлөж байна. Ирэх дөрөвдүгээр сард мэндлэх хүүхэд нь эмнэлэгт бус, тав тухтай, дасал болсон гэрийн нөхцөлд төрөх нь дээр гэж Кейт шийджээ.
“Кейт үүнийг хүсч байгаа. Энэ асуудлаараа Уильямтай ч ярилцсан бөгөөд нөхөр нь түүнийг дэмжсэн. Энэ нь бүгдэд, ялангуяа Жорж, Шарлотта нарт дээр байх. Яагаад гэвэл ээж нь тэднийг орхиж явахгүй, дэргэд нь байна гэсэн үг” хэмээн эх сурвалж мэдэгджээ. Үүнээс гадна Кембрижийн гүн, гүнгийн ахайтан гэртээ төрөх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувийн амьдралд нь хэт өнгийхөөс хамгаалж буй хэрэг гэнэ.
Кейтийн төлөвлөгөө эмч нарын хувьд ч гэнэтийн зүйл байсангүй. “Эх барих хэсгийнхэн тун цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд л гүнгийн ахайтны хүсч байгааг ойлгож буй бөгөөд үүнд бэлтгэлтэй байгаа” хэмээн хатан хааны гэр бүлтэй ойр нэгэн эх баригч хэлжээ.
Хатан хаан II Елизавета ч өвөөгийнхөө гэрт мэндэлсэн юм. Дараа нь тэр өөрөө хүүхдүүдээ эмнэлэгт хандалгүйгээр гэртээ төрүүлж байсан. Хунтайж Чарльз, Эндрю, Эдуард нар Букингемийн ордонд төрсөн бол Анна гүнж Кларенс-хауст мэндэлжээ.
эх сурвалж: updown.mn